Санах ойд орж ирсэн вирус ойр орчиноо шалгаж өөр "суучихаж" болох программ байгаа эсэхийг хайна. Хэрэв олдвол программыг өөрчилж вирусны кодоо нэмж бичнэ. Тэгсний дараа ачаалагдах ёстой программ ачаалагдна. Харамсалтай нь одоо вирус өөрийгөө vржvvлж, хоёр программ вирустлээ. Дараагийн удаад энэ хоёр программны аль нэгийг нь ачаалахад мөн л ижилхэн процесс явагдаж энэ нь цаашдаа давтагдна.
Хэрэв энэ хvн вирустсэн файлаа ямар нэг санаандгүй тохиолдлоор бусдад өгөх буюу, сvлжээнд байрлуулсан тохиолдолд тэдгээр хэрэглэгчдийн компъютер дээр мөн л ижилхэн явдал давтагдна. Ингэж л вирус тархана.
Вирусны тоо 1990 онд 200 – 500 байсан бол 1991 онд 600 - 1,000, 1992 оны сүүл гэхэд 1,000 - 2,300 virus, 1994 оны дундуур 4,500 - 7,500 virus, 1996 онд 10,000, 2000 онд 50,000 ялгаатай вирус байсан бол 2010 онд энэ тоо 200,000-ийг нэгэнт давжээ
Компъютер вирус нь биологийн вирустэй зарим шинж чанараараа төстэй байдгаас ийн нэрийджээ. Биологийн вирус нь амьтнаас амьтны биед тархадаг бол компъютер вирус нь компъютерээс компъютерт тархана.
Нэлээд гунзгийрvvлээд vзсэн ч гэсэн мөн л төстэй байдлууд ажиглагдна. Биологийн вирус нь амьд зvйл биш юм. Эсээс ялгаатай нь вирусанд өөрийгөө vржvvлэх гэх мэт хийх янз бvрийн ажил байхгvй, учир нь энэ нь амьд зvйл биш. Гэхдээ биологийн вирус нь өөрийнхөө ДНХ-г эсэнд оруулж, тэр нь эсийн vржих бvтцийг ашиглан vржинэ.
Компъютерийн вирус зарим талаараа дээрхитэй ижилхэн шинж чанартай байна. Компъютерийн вирус нь биелvvлэгдэхийн тулд бусад программын нуруунд зvvгдэж хамт ачаалагдна. Ажиллаж эхэлмэгцээ бусад программнуудад халдварлаж эхэлнэ.