Function Key-èéí õýðýãëýý

Хамгийн гол нь цаг хэмнэх. Технологийг хэрхэн үр дүнтэй ашиглах нь танаас нь л шалтгаална шүү дээ. Хэдийгээр компьютер дээр хурдан шивдэг ч гэсэн туслах Function key ашиглахгүй бол хэмнэсэн цагаа буцаагаад алдана шүү дээ. Компьютерийг заавал хулганаар биш зөвхөн keyboard өөр ашиглаж болно. Гэтэл хүмүүс keyboard-наас илүүтэйгээр хулганыг түлхүү ашигладаг. Энэ зөвлөгөө зарим хүмүүст энгийн санагдаж болох ч зарим нэгэн мэдэхгүй хүмүүст зориуллаа. Компьютерын keyboard- ийн дээд хэсэгт байрлах F1-F12 гэсэн товчлууруудыг Function key хэмээн нэрлэдэг ба компьютерийн хэрэглээнд өдөр бүр хэрэглэгддэг гэж болно. Эдгээр түлхүүрүүд нь ихэнхдээ бусад товчлууруудтай хамт хэрэглэгддэг. Жишээ нь CTRL , ALT , Shift товчлуурууд.
F1
F1 нь ихэнхдээ танд Help menu буюу туслах цэсийг гаргаж өгдөг. Жишээ нь та Microsoft Word дээр ажиллаж байлаа гэхэд F1 товчлуурыг дарах үед Microsoft Word ийн туслах цэс автоматаар гарч ирэх болно. Тэгэхээр та заавал хулганаараа туслах цэсийг гаргаж ирэх хэрэггүй болно гэсэн үг юм. Мөн Windows desktop, Windows Explorer нээлттэй байх үед та F1 дээр дарах аваас Windows ийн туслах цэс гарч ирнэ.
F2
Та Windows дээр ажиллаж байх үедээ F2 ийг ямар нэг юмыг дахин нэрлэх буюу нэрийг нь солих үедээ ашиглаж болно. Үүнийг Windows дээр Rename гэж нэрлэдэг. Тэгэхээр та F2 ийг ашиглаад сурчих аваас ямар нэг file, folder ыхоо нэрийг солихын тулд заавал хулганыхаа баруун талд дарж rename хийх хэрэггүй болно гэсэн үг.
F3
Та windows дээр ажиллаж байх үедээ хайлт хийх хэрэгтэй болох юм бол заавал search дарахгүйгээр F3 товчлуурыг дарахад л болоо. Хайх нүүр өөрөө гараад ирэх болно.
F4
F4 нь нилээд түгээмэл хэрэглэгддэг ба F4 ийг дарсанаар хаягны жагсаалтууд гарах болно. Жишээ нь та Internet Explorer дээр ажиллаж байх үедээ F4 товчийг дарах аваас таны зочилж байсан интернет хаягуудын хаягууд гарч ирнэ гэсэн үг юм. Энэ нь танд интернетийн хаягийг хурдан хайх ба хурдан үйлдэл хийх бололцоог олгох болно. Мөн та ажиллаж буй нүүрээ хаахыг хүсэх аваас F4 товчийг Alt товчлууртай хамт дарах хэрэгтэй. Ингэхэд таны ажиллаж байсан нүүр хаагдах болно.
F5
F5 бол refresh түлхүүр буюу засах, шинэчлэх зориулалттай юм. Бид интернетэд байх үедээ тухайн нүүртээ update хийх эсвэл дахин эхнээс нь эхлэх үедээ refresh хийдэг шүү дээ.

F6
F6 нь курсорыг программын бүтэцтэй холбож байдаг. Жишээ нь та энэ товчлуураар нэг нүүрээс нөгөө нүүрлүү шилжиж болдог.
F7
F7 ийг windows дээр ашигладаггүй. Гэхдээ зарим нэгэн программдээр ашиглагдах нь бий. Таны ашиглаж буй прогаммд чинь F7 ашиглагддаг эсэхийг та мэдэхийг хүсвэл Туслах цэс буюу help menu рүү нь ороод Function түлхүүрүүд рүү нь орж харж болно.
F8
Та компьютераа асааж байх үедээ F8 дээр дарах юм бол таны компьютэр Safe Mode оор асах болно. Энэ нь компьютерийг асуудалтай буюу алдаатай байгаа үед асаах нөхцөл юм.
F9
F9 ийг windows дээр ашигладаггүй. Гэхдээ зарим нэгэн программдээр ашиглагдах нь бий. Таны ашиглаж буй прогаммд чинь F9 ашиглагддаг эсэхийг та мэдэхийг хүсвэл та Туслах цэс буюу help menu рүү нь ороод Function түлхүүрүүдрүү нь орж харж болно.
F10
F10 нь олон программууд дээр menu bar буюу цэсийг гаргаж ирэхэд ашиглагддаг. Та F10 ийг цэсийг идэвхжүүлэхдээ ашигладаг ба харин бусад товчлууруудаар цэс дотор үйлдэл хийдэг. F10 ийг дарж байхдаа мөн Shift товчлуурыг хамт дарах юм бол shortcut menu гарч ирэх буюу Шууд хүргэх линкүүдийг гаргаж ирнэ.
F11
Та Internet Explorer дээр ажиллаж байхдаа F11 ийг дарах аваас таны үзэж байсан нүүр том хэмжээгээр буюу дэлгэц дүүрэн байдлаар гарч ирнэ(Full screen mode). Ингэснээр бүх toolbars ууд алга болж дэлгэц илүү том болж харагдана. Харин та хэрвээ дэлгэцээ буцаад хэвийн байдалд нь оруулмаар байвал дахин F11 дээр дарахад болно.
F12
F12 ийг windows дээр ашигладаггүй. Гэхдээ зарим нэгэн программдээр ашиглагдах нь бий. Таны ашиглаж буй прогаммд чинь F12 ашиглагддаг эсэхийг та мэдэхийг хүсвэл та Туслах цэс буюу help menu рүү нь ороод Function түлхүүрүүдрүү нь орж харж болно
Гэхдээ эдгээр түлхүүр товчлууруудын хэрэглэгдэх хэрэглээ нь бүгх программ дээр адил байдаггүй гэдгийг та санах хэрэгтэй. Дээрх хэрэглээ нь нийтлэг хэрэглэгддэг хэрэглээ юм.

Вирус гэж юу вэ?

Компьютерт зөвшөөрөлгүйгээр нэвтрэх чадвартай, тодорхой үүрэг, зорилготой программыг вирус гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл вирус нь хэрэглэгчид мэдэгдэлгүйгээр, түүний зөвшөөрөлгүй компьютерт нэвтэрч чаддаг, мөн тодорхой үүргийг биелүүлэх чадвартай байна. Жишээлбэл: зарим вирус файлуудыг гэмтээдэг бол, зарим нь компьютерийн санах ойд байрлан файлыг өөрчлөх болон шинээр файлууд үүсгэдэг г.м төрөл бүрийн зорилготой байдаг. Анхны вирусууд тоглоомын зорилгоор үүсэж байсан бол одоо компьютерийн технологи, компьютерийн сүлжээ өргөжин тэлэхийн хэрээр вирусын зорилго нь ч улам бүр өргөн хүрээг хамрах боллоо. Аливаа вирусын гол зорилго нь өөрийгөө хэрхэн түгээх бололцоог бий болгох (хатуу болон уян дискээр дамжих, сүлжээ, захианд хавсаргагдан түгэх зэрэг), дараа нь тодорхой үүргийг гүйцэтгэх явдал байдаг.
Санах ойд орж ирсэн вирус ойр орчиноо шалгаж өөр "суучихаж" болох программ байгаа эсэхийг хайна. Хэрэв олдвол программыг өөрчилж вирусны кодоо нэмж бичнэ. Тэгсний дараа ачаалагдах ёстой программ ачаалагдна. Харамсалтай нь одоо вирус өөрийгөө vржvvлж, хоёр программ вирустлээ. Дараагийн удаад энэ хоёр программны аль нэгийг нь ачаалахад мөн л ижилхэн процесс явагдаж энэ нь цаашдаа давтагдна.
Хэрэв энэ хvн вирустсэн файлаа ямар нэг санаандгүй тохиолдлоор бусдад өгөх буюу, сvлжээнд байрлуулсан тохиолдолд тэдгээр хэрэглэгчдийн компъютер дээр мөн л ижилхэн явдал давтагдна. Ингэж л вирус тархана.
Вирусны тоо 1990 онд 200 – 500 байсан бол 1991 онд 600 - 1,000, 1992 оны сүүл гэхэд 1,000 - 2,300 virus, 1994 оны дундуур 4,500 - 7,500 virus, 1996 онд 10,000, 2000 онд 50,000 ялгаатай вирус байсан бол 2010 онд энэ тоо 200,000-ийг нэгэнт давжээ
.Яагаад Вирус гэж нэрлэдэг вэ?
Компъютер вирус нь биологийн вирустэй зарим шинж чанараараа төстэй байдгаас ийн нэрийджээ. Биологийн вирус нь амьтнаас амьтны биед тархадаг бол компъютер вирус нь компъютерээс компъютерт тархана.
Нэлээд гунзгийрvvлээд vзсэн ч гэсэн мөн л төстэй байдлууд ажиглагдна. Биологийн вирус нь амьд зvйл биш юм. Эсээс ялгаатай нь вирусанд өөрийгөө vржvvлэх гэх мэт хийх янз бvрийн ажил байхгvй, учир нь энэ нь амьд зvйл биш. Гэхдээ биологийн вирус нь өөрийнхөө ДНХ-г эсэнд оруулж, тэр нь эсийн vржих бvтцийг ашиглан vржинэ.
Компъютерийн вирус зарим талаараа дээрхитэй ижилхэн шинж чанартай байна. Компъютерийн вирус нь биелvvлэгдэхийн тулд бусад программын нуруунд зvvгдэж хамт ачаалагдна. Ажиллаж эхэлмэгцээ бусад программнуудад халдварлаж эхэлнэ.

Компьютерийн гар хэрхэн ажилладаг вэ?

Компьютер асаасаний дараа гар зүй ёсоор залгагдсан эсэхийг БИОС шалгана. Зарим үйлдлийн систем ачааглагдсанийхаа дараа ч гэсэн дахин шалгадаг. Тэгээд таныг товчилуур дарсны дараа яаж тэр тэмдэгт компьютер луу ордог вэ гэдгийг та сонирхож байна уу? Гарын товчилуур бүр тодорхой цахилгаан гүйдлийн хүрээнд хамрагдаж байдаг ба тэр гүйдлийн хүрээг товчилуур тус бүрийн хувьд 1 микропроцессор сэкундэд хэд хэдэн зуун удаа шалгаж байдаг. Доороо металлаар бүрэгдсэн товчилуур нь доороо байгаа гарын хавтантай нэгэн жижиг конденсатор үүсгэдэг. Хэрвээ товч дарагдвал, тухайн товчинд харгалзах гүйдлийн хүрээний хүчидэл өөрчилөгдөнө. Микропроцессор энэ гүйдлийн хүрээний өөрчилөлтийг магадлаад тухайн товчинд харгалзах электрон сигналийг компьютер руу илгээнэ. Энэ сигналийг Scancode гэдэг. Товчилуур бүрт харгалзах тодорхой Scancode байдаг тул микропроцессор тэдгээрийг өөрөө ялгах бөгөөд тиймээс хэрэглэгчид ямар товч дарсан нь шууд харагдана. Жишээ нь шилжүүлэх товч Shift- ийг санаарай. Компьютер харин тэр сигналийг хүлээж байгаад цаашаа юу хийх ёстойгоо шийднэ. Харин яаж хүлээж авдаг вэ? Гэсэн асуулт зүй ёсоор гарч ирнэ. Сигналууд (5 орчим Волт хүчдэлүүд) гарын кабелаар (PS/2 эсвэл USB) компьютер доторхи гарын конроллер луу очих бөгөөд тэндээс 1 маш жижигхэн БИОС-ийн программ кодуудыг хүлээж авч гарын буфэр лүү ASCII код руу хөрвүүлээд бичнэ. Үүнийг IRQ1 эсвэл БИОС-ийн 9-р тасалдал гэж нэрлэдэг. Мэдээж үүнийг тухайн keyboard controller- ийг үйлдвэрлэгчид бэлтгэнэ. Гарын буфэр гэдэг нь санах ой дахь жижигхэн зай бөгөөд сүүлчийн оруулсан сигнал хүртэл хүлээн авдаг. Энэ буфер нь гараас оруулсан боловч компьютерийн систем боловсруулж хараахан амжаагүй байгаа сигналуудийг хадгалахад ашиглагддаг. Энэ буфер нь ихэнхдээ 16 байт хэмжээтэй байдаг.

Ингээд эндээс үйлдлийн систем гарын драйверын тусламжтайгаар хүлээн авч дэлгэцэнд үзүүлэх эсвэл өгсөн тушаалыг гүйцэтгэнэ.